Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид Хууль зүйн яамны өмнө өнөөдрөөс эхлэн хугацаагүй суулт хийхээ мэдэгдээд байсан. Харин одоогоор ХЗХ-ны хохирогчид яамны үүдэнд цуглаад байна. Тэд хадгаламж зээлийн хоршоодын хохирол барагдуулах ажил нь удаашралтай явагдаж байгааг эсэргүүцэж, хохирлыг бүрэн барагдуулах тухай шийдвэр гартал нь хугацаагүй суулт хийхээр болжээ.

Суулт хийхээр ирсэн зарим хохирогчид Хууль зүйн яамнаас суултаа түр хугацаагаар хойшлуулахыг хүссэн тиймээс одоо ингэсхийгээд тарлаа. Харин маргааш хэвлэлийн хурал хийх бодолтой байна гэсэн бол нэг хэсэг нь одоогоор яамнаас ямар нэгэн шаардлага тавиагүй. Тавьсан ч бидэнд хамаагүй, бид үүдний довжоон дээр суултаа үргэлжлүүлнэ гэж байсан юм.  

Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг бүрэн барагдуулах тухай хууль батлагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн ч 8301 хохирогчоос 2000-аад хохирогч л хохирлоо бүрэн барагдуулсан байна. Тодруулбал, Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг барагдуулах ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг нэн түрүүн нэг сая хүртэл төгрөгийн хохиролтой нийт 1654 хохирогчийн 280 сая төгрөгийг олгожээ.

Мөн хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын нэгдсэн түр хорооноос гаргаж ирүүлсэн саналыг үндэслэн хохирогчдын 995.2 сая төгрөгийг Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн 29 хохирогчийн 328.3 сая төгрөгийг олгосон байна.

2015-04-08
Дэлүүн сум

Дэлүүн сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС