Дэлүүн сумын товч танилцуулга Дэлүүн сум нь 1938 онд байгуулагдсан. Сумын угуул иргэд ,хөдөлмөрчид 2008 онд тус сум байгуулагдсаны 70 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Эдүүгээ Дэлүүн сум нь 10 багтай бол мал хөрөнгө хүн амын тоогоороо Баян – Өлгий аймаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд эхний гуравт ордог том сумуудын нэг юм.Дэлүүн суманд 1500 хүүхэд суралцдаг ахлах сургууль мөн Ганц-Мод , Болашах зэрэг бага сургууль ,200 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, сум дундын нэгдсэн эмнэлэг цаг уурь, Хөх-Сэрхийн ДЦГ –ын захиргаа зэрэг албан байгууллагууд үйл ажиллагаа явуулж хүн ардад үйлчилж байна. Дэлүүн сум манай орны баруун хязгаарт Алтайн өндөр уулсын дунд оршдог. Аймгийн төвөөс 150 км, нийслэлээс 1800 орчим км алслагдсан, 549,1 мянган га нутаг дэвсгэртэй. Алтай, Толбо, Булган сум, Ховд аймгийн Ховд, Дуут сумтай баруун талаараа БНХАУ-тай хил залгадаг. Далайн түвшингээс 1800-4000 м өндөрлөгт оршдог. Сумын нутаг алт, жонш, нүүрс зэрэг байгалийн баялаг ихтэй. Чмхэртэй, Саралахаз , Бузаукөл, Далакөл зэрэг цэнгэг устай нуур, тэрчлэн Буянт гол нь загасаар элбэгЦаг агаарын байдал сэрүүхэн, тогтворгүй,% жилийн дундаж темпаратур 0-7 градус, хүйтний улиралд -38 хэм хүртэл хүйтэрдэг. Долдугаар сард +30+33 хэм хүртэл халдаг. Жилд дунджаар 80-100 мм хур тундас ордог. Салхины хурд 26-34м/сек хүрдэг тохиолдол бий. Сумын төв далайн түвшинээс 2160 м өндөрт байрладаг. Ганц мод, Чихэртэй зэрэг голтой. Эдгээр голууд Буянт голд нийлж Хар ус нуурт цутгадаг. Ой мод багатай бөгөөд зарим газарт хар мод, бургас, харгана, ургадаг. Арц, таван салаа, хүнцэл, гаа, зад өвс, хаг өвс, царван зэрэг эмийн ургамал, тошлой хар, улаан хад, зэрэг жимс жимсгэнэ, хялгана, өлөн өвс, хаг өвс, ерхөг, агь, хиа мангир, сонгино зэрэг ургамал элбэгтэй. Буга, янгир, аргаль, угалз, ирвэс, шилүүс, баавгай, чоно, үнэг мануул, нохой зээх, өмхий хүрэн, туулай, булга, тарвага, зурам, хэрэм, үен зэрэг ан амьтан, тас, бүргэд, ёл, хойлог, сойр, шар шувуу, ууль, хэрээ, элээ, болжмор, тагтаа, шаазгай шонхор, тоодог, чуй начин, ятуу, хур, хон хэрээ, зэрэг шувууд нутагладаг, тогоруу, галуу, ангир, нугас, цахлай, хун, хавтгалж зэрэг усны шувууд хавар ирж, намар буцдаг. Тус сумын нутаг дахь Хөх сэрхийн нуруу бол манай орны томоохон Дархан цаазтай газарт тооцогддог.

2016-01-11
Дэлүүн сум

Дэлүүн сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС