СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум нь 1938 онд байгуулагдсан, хуучнаар Ховд  аймгийн саруул гүний хошуу, одоогоор Баян-өлгий аймгийн харъяанд оршдог

Тал нуур, Саралахаз, Хар-уул, Чихэртэй, Рашаант, Бугы, Хөх сэрх, Бүргэд, Хөх толгой, Хүйтэн нуур гэсэн  10 багийн  нийт  1528 өрхөд 6720 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Баян-өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 3-д, газар нутгийн хэмжээгээр 2-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 78,5хүн/га сум юм.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгын төсөв

Сумын төвлөрсөн татварын орлого 185.6 сая төгрөг улсын төсвийн шилжүүлэг  3,2 тэрбум , өөрийн орлого орж буй орлого, нийт 3.2 сая төгрөг

Орон нутагт 185,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлдэг. Төсөвт байгууллагуудад 2012 оны жилийн эцсийн байдлаар 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 3.4 тэрбум төгрөг байна. Нийт зардалын 58 хувь нь цалин, 8.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 21.3 хувийг урсгал шилжүүлэг, 12 хувийг бусад зардал эзэмшдэг.

Эдийн засгийн бүтэц

 Сумын хэмжээнд нийт 54 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. ДНБ-ний 8,6 тэрбум төгрөгийн эргэлт хийж байна. Сүү цагаан идээ, авто засвар, Чацаргана тариалалт, оёдол, дархан мужаан, гагнуур, модон үйлдвэрүүд зэрэг ЖДҮ-үүд үйл ажиллагаа явуулж сумын иргэдэд үйлчилж байна. Сумын эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй юм. Сумын малын тоо жил дараалан өсч байгаа нь иргэдийн амьжиргаа болон эдийн засгийн өсөлтөнд шууд нөлөөлж байна. Сумд ажиллах хүчний нөөц илүүдэлтэй. Тухайлбал хөдөлмөрийн насны   хүн ажилгүй байна. БНХАУ-ын Тайкешкений хилийн боомтоор байнгын худалдаа явагддаг. ХАА-н түхий эд бүтээгдэхүүнийг Баян-Өлгий аймгийн төв болон Ховд аймгийн зах зээлд нийлүүлдэг.

Эдийн засгийн бүтэц, хувиар

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц

2012 оны эцэст 180361 толгой мал тоологдсоноос хонь 686048 яамаа 93232, тэмээ263 , адуу 6774,үхэр 11488,

цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 85,167 толгой мал тоологдсон нь нийт малын 46,4 хувь бүхий болж байна.

1086 малчин өрх, 326 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 76,9 хувийг эзэлж байна

 

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд   1,5 га талбайд төмс, 0,5 га талбайд хүнсний ногоо, 6 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 25 тонн малын тэжээл, 1 тонн төмс, 0,25 тонн хүнсний ногоо, хураан авч байна.

Инженерийн дэд бүтэц                 

 

Зам тээвэр. Сумын 10 баг шорон замаар холбогддог. Ганц мод, Чихэртэй, Тугал гол, Буянт голуудад модон гүүртэй.

Цахилгаан хангамж. Сумын төв нь өндөр хүчдлийн төвлөрсөн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2009 онд баригдсан 15 квт-ын 2 дэд станцтай. 10,3,5-р багуудын төвүүд мөн өндөр хүчдлийн шугамаар  холбогдсон. Сумын малчин өрхүүд 100 хувь нарны цахилгаан үүсгүүр ашиглаж байна.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн  гүний 13 худаг, 45 м3 багтаанжтай усан сан 13 насостай. Сумын төвд 355 өрх 1552 хүн усны дутагдалтай. Цаашдаа гүний 4 худаг хэрэгтэй байна. Хөдөөгийн айлууд бүгд гол, булаг, шанд, цас ,мөсний усаар ундаалдаг.

Ариутгах татуурга. Цэвэр бохир усны нэгдсэн цооног байхгүй.

Харилцаа холбоо. Сумд автомат телефон станц болон мобиком, жи мобайл, юнителийн салбарууд үйл ажиллагаа явуулан иргэд бүгд үүрэн хэрэглэдэг. Монгол Улсын телевизийн 6 суваг Казахстан улсын 4 сувгийн нэвтрүүлгийг үзэж байна. Шилэн кабель шинээр тавигдаж ашиглалтанд ороогүй байна.

Дулаан хангамж. Төсөвт байгууллагууд өөрийн харьяаллын нам даралтын уурын зуухууд ажиллуулж байна. Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Ахлах сургууль, Соёлын төв, ЗДТГазар, хятад улсын уурын зуухууд ашиглаж дулааны хэрэгцээ хангадаг.

2015-01-27
Дэлүүн сум

Дэлүүн сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС