Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан даргаар ахлуулсан ажлын хэсэг Дэлүүн суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн зорилго нь сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, мөн орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих ажилсан байна.
Тус ажлын хэсэг Засгийн газрын 2023 оны 444 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг шалгаж, холбогдох байгууллагуудад мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Тауке,
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Х.Ганибат,
Аймгийн ХХАА газрын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Ерболат нар ажиллалаа.
Ажлын хэсэг сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төрийн сангийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт зэрэг чиглэлд хяналт тавьж ажиллаа.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




