АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС САНААЧЛАН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС САНААЧЛАН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаар эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ЭБАТ-уудыг чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2023.10.11/ Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын зааланд зохион байгуулж байна.
Тус сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагуудын удирдлагууд, сумдын удирдлагууд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнууд, байгууллагын ХАСХОМэдүүлэг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Камелият нээж, “Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд тус жилийн хүрээнд АТГ “Авлигын эсрэг НЭГДЬЕ” үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлсэн байгаа. Иймд бид шударга байдал, шударга ёсны үзэл санааг дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх нь нэн чухал. Мэдлэг мэдээлэл дутмагаас алдаа гаргаж болзошгүй тул урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Та бүхэнд зориулсан сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна” гэлээ. Мөн сургалтад хамрагдаж буй оролцогчдод амжилт хүслээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед сургалтад оролцогчдод ерөнхий мэдээлэл хийв.
Өнөөдрийн сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Б.Тэрбиш, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан Ц.Баасандэлгэр нар зааж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгон, нийт 150 гаруй оролцогч хамрагдаж хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх юм.
Уг сургалтанд Дэлүүн сумаас ЗДТГазрын дарга С.Аманкелд болон төсвийн шууд захирагч нар хамрагдаж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүллээ.

You May Also Like