Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Мырзабек орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, ажиллах орчныг сайжруулах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газарт хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.
• Хурлын ширээ – 14 ширхэг
• Сандал – 28 ширхэг
• Зөөврийн компьютер – 2 ширхэг
• Принтер (универсал) – 3 ширхэг
• 65 инчийн дэлгэц – 1 ширхэг
• Ус буцалгагч – 1 ширхэг
Эдгээр тоног төхөөрөмжийг Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэж, сумын ЗДТГ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах нөхцөлийг бүрдүүллээ.
Танд ажлын өндөр амжилт хүсье!
Сумынхаа хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө улам ихийг бүтээхийг ерөөе. 




