АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДЭЛҮҮН СУМАНД АЖИЛЛАВ

Аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Ерланаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Дэлүүн суманд ажиллалаа.
Хяналт шалгалт, зөвлөн туслах ажиллагааны хүрээнд сумын 12 багийн статистикийн анхан шатны мэдээг хэрхэн цуглуулж, Төсөв, төрийн сангийн мэргэжилтэнд мэдээлж буй байдал болон Хүн ам, өрхийн мэдээллийн системд үнэн зөв, бодит мэдээлэл оруулж буй нөхцөл байдлыг шалгаж, гарсан алдаа дутагдлыг засах арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like