Аймаг, сумдын хэмжээнд төрийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг тэмдэглэлээ.
Мөн зөвлөгөөний үеэр Аймгийн Засаг дарга Е.Зангар Дэлүүн сумын Засаг дарга М.Абужалелтэй төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Түүнчлэн аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга болон байгууллага, агентлагийн дарга нартай 2026 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, төлөвлөсөн ажлуудыг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.


