Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах, мэдээлэл боловсруулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг даргын тамгын газарт ажиллаж буй босоо удирдлагатай Мал эмнэлгийн тасгийн дарга болон мал эмнэлгийн тархвар зүйч нарыг шинэ зөөврийн компьютерээр хангалаа.
