“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одон шинээр авах ээжүүд
Одонгийн хүүхэд нь 2026 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх.
Материал хүлээн авах хугацаа :
2026.01.12-2026.03.05 хүртэл
Бүрдүүлэх материал:
Иргэний үнэмлэхийн хуулбар /И-Монголиа-аас лавлагаа авах/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /И-Монголиа-аас лавлагаа авах/
Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ , иргэний үнэмлэхийн хуулбар, /И-Монголиа-аас лавлагаа авах/
Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай байхад нь үрчилж авсан байх/
Төрсний гэрчилгээний хуулбар бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй .
Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн анкет /хороон дээр ирж бөглөх/
1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн хуулбарыг заавал авчирна.
Иргэний үнэмлэхний хаягаа солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягийн лавлагааг заавал хавсаргана.
Алдарт эхийн одонгийн материалыг Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн мэргэжилтэн К.Сандгүл хүлээн авч байна. Лавлах утас 85580265

