ИТХ-ын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел, ЗДТГ-ын дарга С.Аманкелд нар багийн Засаг дарга болон багийн эмч нарт хурал зохион байгуулав.
Хурлаар ЭМТ-ийн дарга М.Нурсауле 2024 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бодит мэдээллийг тоон үзүүлэлтээр тайлагнаж зарим мэдээллийг тодруулж, хариулт авч ажиллав. Дараа нь багийн Засаг дарга, багийн эмч нартай байгуулсан гэррэний биелэлтийг сонсож, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг хэлэлцэлээ. Багийн Засаг дарга, эмч нар дарааллын дагуу тайлангаа тавилаа.
Багийн Засаг дарга, багийн эмч нарт хагас жил, бүтэн жилээр ажлаа тайлагнах, багийн иргэдтэй уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.
Засаг дарга М. Авужалел мэдээлэл хийж гэрээ дүгнэхдээ гарсан нийтлэг алдаа, дутагдал, цаашдаа анхаарах асуудлыг танилцууллаа.
Гэр бүлийн хүчирхийлэл,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах мөн хөгжлийн бэрхшэлтэй иргэд, нэн ядуу өрх,ахмад настангууд, багийн иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж, санал хүсэлтийг холбогдох газарт уламжилж байхыг үүрэг болгож, 2025 оны хамтран ажиллах гэрээгээ байгууллаа. Нийт багийн Засаг дарга, багийн эмч нарт ажлын амжилт хүсье!!




