Хуралд Засаг дарга М.Авужалел Засаг даргын Тамгын газрын дарга С.Аманкелд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар аймгийн Онцгой комиссын 5-р хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар, өвөлжилтийн бэлтгэл ажил, сумын ИТХурлын ээлжит хуралдаанд өвөлжөө, хаваржааны газрын гэрчилгээ болон оршуулгын газруудын газрын асуудлыг шийдвэрлүүлэх талаар судалгаа гаргаж уламжлах, оторт гарах малчдын судалгаа, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үйл явц болон цаг үеийн асуудлуудыг танилцууллаа.
Мөн сүүлийн үед иргэдийн дунд үл ойлголцол төрүүлж буй уул уурхайн ашиглалтын лиценз, хайгуулын ажлын явц, хэзээ олгогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэ жил сумын хэмжээний газар нутгын 60-70% гандуу байгааг онцлон хэлэлцэж намаржаанд буух хугацааг 9-р сарын 01-нээс хойш байхаар хэлэлцэн шийдвэрлэв.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



