Сумын Засаг дарга М.Авужалел, ИТХ-ын дарга Ж.Ербол, Орлогч дарга Б.Сауле, Засаг даргын Тамгын газрын дарга С.Аманкелд нар багийн Засаг даргаар 4 жил ажилласан Засаг дарга нарт хүндэтгэл үзүүлж, хийж хэрэгжүүлсэн ажил, оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийллээ.
Мөн холбогдох захирамж гарсан, шинээр томилогдсон багийн Засаг дарга нарт тамга, тэмдгийг албан ёсоор шилжүүлэн гардуулж, үүрэгт ажилдаа орох нөхцөлийг бүрдүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь төрийн үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, тогтвортой үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өмнө ажилласан багийн Засаг дарга нарт цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөлөө.
Мөн шинээр томилогдсон багийн Засаг дарга нарт ажлын өндөр амжилт, идэвх санаачилгатай үйл ажиллагаа хүсье.



