2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Дэлүүн сумын 3-р багийн иргэдийн нийтийн хурал багийн төвд, 10-р багийн иргэдийн нийтийн хурал “Болашах” бага сургуульд тус тус амжилттай зохион байгуулагдлаа.
Хурлуудад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ербол, сумын Засаг дарга М.Абужалел, сумын Төсвийн ерөнхий нягтлан бодогч А.Семейхан, Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Хуандых, сумын хэсгийн цагдаа Т.Еркебулан, Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Б.Аймарал, Х.Ахтолхын нар оролцлоо.
Хурлын үеэр сумын ИТХ-ын дарга Ж.Ербол болон Засаг дарга М.Абужалел нар суманд хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, баг тус бүрд тулгамдаж буй асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр болсон тухай мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож хариулт өглөө.
3-р багийн нийтийн хуралд багийн Засаг дарга Т.Шахыпхан болон нийт 40 иргэн, 10-р багийн нийтийн хуралд багийн Засаг дарга Е.Сулубай болон нийт 45 иргэн оролцсон байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР









+8
All reactions:
Alpew Manat, Aldanish Kh and 8 others