БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УРЬДЧИЛСАН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны А/701 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 10-ний өдөр Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Нурланаар ахлуулсан ажлын хэсэг Дэлүүн сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн ажлын зохион байгуулалтын урьдчилсан үзлэг”-ийг зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байна.
Тус ажлын хэсэгт:
Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн К.Зангар,
Зам, тээвэр, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Е.Досжан,
Эрүүл мэндийн газрын Сэтгэцийн эрүүл мэнд, осол гэмтлийн тандалт хариуцсан мэргэжилтэн К.Жандаулет
нар ажиллаж байна.
Үзлэгийн хүрээнд байгууллагуудын архивын баримт бичгийн хадгалалт, эмх цэгц, хэрэг бүртгэлийн бүрэн байдал, төрийн ажлын зохион байгуулалт, баримт бичгийн удирдлагын хэрэгжилт зэргийг шалгаж, холбогдох зөвлөмж өгч ажиллаж байна
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like