Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн танилцуулга

Шилэн дансны холбоос: https://www.shilendans.gov.mn/org/1314


ТАНИЛЦУУЛГА


Дэлүүн сумын Хүн эмнэлэг нь анх 1938 онд Ховд аймгийн харъяа сувилагчийн салбар болон байгуулагдаж, 1940 онд эсгий гэрт 2 ортой бага эмчийн салбар болж бага эмчээр С. Сахария сувилагчаар Х. Нухтархан нар ажилллаж байв.

Тэр үед хөдөлмөрчдөд голдуу гэрээр эмнэлгийн анхны тусламжийг үзүүлж байжээ. 1945 онд орны тоо 5 хүрч нийт ажилчид 7 болжээ.

Энэ үед их эмчээр бага эмч байсан Борхүү, Нуримхан нар ажиллаж 4 тасалгаатай байшинтай 1200 төгрөгийн  жилийн төсөвтэй  болжээ.

1956 онд их эмчээр Ө. Шура ажиллаж орны тоо 11, төсөв 1600 төгрөг болов.

1957-1959 онуудад их эмч А. Тония, бага эмч Мүбарак нар ажиллаж түргэн тусламжийн машинтай болов.

1959-1961 онуудад их эмч Авгаанданзан, бага эмч Х. Ильяс, Сувилагч Б. Камерия, С. Хуланбай нар ажиллаж байв.

1956 оноос Сум дундын эмнэлэг болж хөдөөгийн хөдөлмөрчдөд нарийн мэргэжлийн тусламж үзүүлж эхлэв.

1961-1967 онуудад их эмч Х. Сураган ажиллаж байв.

1968-1971 онуудад С. Мизан А. Жаргал бага эмчээр Т. Бабахан нар ажиллаж байсан ба энэ үед орны тоо 25-30 болж хөдөлмөрчдөд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрээ өргөжив.

1971-1974 онд Ерөнхий эмчээр Б. Ален их эмчээр М. Тамара, Х. Саулен нар ажиллав.

1975-1978 онуудад  Ерөнхий эмчээр Б. Жекей их эмчээр Ж. Жүнис, М. Тамара, К. Марзия, Н. Шарияздан нар ажиллаж байв.

1978-1980 онуудад Ерөнхий эмчээр Х. Атретхан, их эмчээр С. Мизан, Т. Төнкер, М. Тамара, К. Марзия, Б. Жекей нар ажилласан билээ.

1980-1982 онд Ерөнхий эмчээр Т. Төнкер, их эмчээр С. Мизан, К. Марзия, Б. Жекей, М. Тамара нар ажиллав.

1983-1985онд Ерөнхий эмчээр А. Жолбарыс, их эмчээр  Т. Төнкер, С. Мизан, М. Тамара, Б. Харлыгаш Х. Самархан нар ажиллав.

1985-1987 онд Ерөнхий эмчээр А. Дүримхан их эмчээр Т. Төнкер, С. Мизан, А. Жолбарыс, М. Тамара, О. Мадениет, А. Ховдабай, Х. Самархан нар ажиллав.

1988-1990 онд Ерөнхий эмчээр У. Кабил, их эмчээр М. Тамара, С. Мизан, А. Жолбарыс Е. Тегисшил, Х. Асиран нар ажиллав.

1990-1997 онуудад Ерөнхий эмчээр А. Бобан, их эмчээр  А. Жолбарыс, Е. Тегисшил, М. Тамара нар ажиллав.

1998-2000 онд Ерөнхий эмчээр Е. Тегисшил их эмчээр А. Жолбарыс, А. Бобан, М. Тамара нар ажиллав.

2001-2005 онуудад Ерөнхий эмчээр А. Бобан их эмчээр А. Жолбарыс, М. Тамара, Х. Хари, К. Жанаргүл, Х. Ермурат нар ажиллав .

2005-2011 онуудад Ерөнхий эмчээр Х. Самархан их эмчээр А. Жолбарыс, Х.Хари, Жахсылых, К. Жанаргүл, А. Ховдабай, нар тус тус ажиллаж байв.

2012-2020 онуудад  Ерөнхий эмчээр  А. Ховдабай, их эмчээр Х. Самархан, К. Сагдат, М.Гулсайра, С.Алпамыс, М. Нурсауле С. Нурхуат, Х. Телжан, нар ажиллав.

2021 оноос одоо хүртэл эрхлэгч эмчийг түр орлон гүйцэтгэгчээр С.Нурхуат, их эмчээр М.Нурсауле, К.Сагдат, М.Гулсайра, Х.Телжан, Е.Нуржан, Б.Берикгүл, Д.Жаниба нар тус  тус ажиллаж байна.

2020 онд эмнэлэг статус Дэлүүн сумын эрүүл мэндийн төв болж өөрчлөгдсөн юм.

1980 оноос тус эмнэлгийн ор орон  тооны хувьд 1-р зэргийн сум дундын эмнэлгийн хэмжээнд хүрч, 75 ортой мэргэжлийн 6 тасаг 5 их эмч 44 ажилчидтай жилд  1700 өвчтөн хэвтүүлэн эмчлүүлж 20000 ор хоног биелүүлж, амбулатороор 30000 хүн үзэж урьдчилан сэргийлэх тарилганд 3000-4000 хүнийг хамааруулан физик эмчилгээ, клиник лаборатори, рентген болон туслах кабинетууд ажиллаж төрөл бүрийн мэс засал болон шинжилгээний нилээд нарийн үйлдлийн орон нутагт хийж байсан байна.

1990 оноос социалист төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагт нийгэмээс зах зээлийн ардчилсан нийгэмд шилжих шилжилтийн үе эхэлж дээд шатны удирдлагын шийдвэрээр эмнэлгийн орон тоог хасаж, сумын эмнэлэг болон үйлчилэх хүрээг нь багасгаж зөвхөн өөрийн суманд үйлчлүүлэхээр зохион байгуулсан.

   Одоо сумын эрүүл мэндийн төв 51 эмч ажилчинтай 27 ортой жилд 850 гаруй  хүн хэвтэн эмчлүүлдэг, Түргэн тусламжийн 2 машинтай ажиллаж байна. Тус эмнэлэг нь аймгийн төвөөс 168 км нийслэл Улаанбаатараас 1860 км.

Манай эмнэлэг олон жил ард  иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд өдөр шөнөгүй зүтгэсэн, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн эмч ажилчид олон бий.

Алтан гадас одонтой: Их эмч Х. Самархан  бага эмч Ы. Саветхан,  Т. Хуантай,  Т. Баянхан, Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтнаар М.Тамара нарыг дурдаж болно.

You May Also Like