Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газраас Аймгийн Засаг дарга Монгол Улсын Шадар Сайдтай байгуулсан 2025 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд “ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ”-ийг амжилттай зохион байгууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, бэлэн байдал, нүүлгэн шилжүүлэлт, цагийн байдалтай ажилласан зэрэг сургуулийн ажлын гүйцэтгэлийг өндөр оноогоор дүгнүүлэв.
Сумын онцгой комиссын шийдвэрээр бэлтгэл ажлыг бүрэн хангаж, сургалтын төлөвлөгөөг батлуулж үүний дагуу Дэлүүн суманд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 05 дугаар сарын 29-ны өдөр 06.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж, гурван өдөр суруулийн үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан.
Энэхүү сургалтын зорилго нь гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, удирдлага зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Аймгийн ОБГазрын орлогч дарга хошууч О.Хосбаяр, сэтгэл зүйч эмч хошууч Н.Досжан нар ирж сургуулийн зохион байгуулалт, Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бие бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг хөгжүүлэх, бэлэн байдлыг дээшлүүлэх, харилцан ажиллагааг сайжруулах чиглэлэээр хэрэгжүүлж буй ажилд зөвлөгөө, үнэлгээ өгч ажиллалаа.
Уг сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон сумын Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, хувийн хэвшилийнхэн болон ард ирггэдэд баярласанаа илэрхийлж байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
