Өнөөдөр 09:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг Сумын хамтарсан багийн гишүүд болон Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн болон ЗДТГазрын албан хаагч нарт сургалт зохион байгуулав.
Сургалтын үеэр тус байгууллагын хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Ерген болон холбогдох мэргэжилтэнүүд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл тавьж асуусан асуултанд хариулж ажиллав.
Хамтарсан багийн гишүүдийн хүлээсэн үүрэг, хийх ажил, хүүхэд хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээ, Сургууль, Цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүмүүжилд анхаарах, эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллах, эрсдэлт бүлгийн хүүхдүүдэд тулж ажиллах, статистик судалгааг бодит гаргах, хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдохоос өмнө урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн сайхан сургалт болж өнгөрлөө.
Ажлын хэсэг сургуулийн сурагч, анги удирдсан багш, сурган хүмүүжүүлэгч, залуучуудын төлөөлөлтэй тусгай уулзалт зохион байгуулж, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Танай хамт олонд ажлын амжилт хүсэе.
Нэг#Дүгээрт#Хүүхэд