Дэлүүн сумаас Улсын хошой аварга малчин, алтан төлийн эзэд тодорлоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч  шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Энэ жил улсын хэмжээнд 100 малчныг Улсын аварга малчин, 8 малчныг Улсын хошой аварга малчин, 6 хүнийг Улсын аварга саальчин, 9 эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермер, 12 шилдэг аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгаруулсан байна.

“УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН”-ААР  

Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын Бугат багийн малчин Гончигийн Манарбек;

“АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ЭЭР

Дэлүүн сумын 6-р багийн малчин Зияханы Дастан нар тодорлоо. 

You May Also Like