Дэлүүн суманд 1974 оноос хойш иргэдийн хог хаягдал ил задгай хаягдсаар, олон жилийн турш замбараагүй байдал үүсч ирсэн. Энэ хугацаанд сумын Тамгын газраас санхүүжилт гарган хэд хэдэн удаа түр цэгцлэх ажил зохион байгуулсан боловч асуудлыг бүрэн шийдэх боломжгүй байсан.
Иргэдийн амьдрах орчин, байгаль орчны нөхцөлийг сайжруулах зорилгоор сумын Тамгын газраас уул уурхайн үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хангаад буй “Орчлон-Орд” ХХК-тай 2025 онд хамтран ажиллах гэрээ байгуулахад хогийн цэгийг нэг дор төвлөрүүлэн овоолж, цэвэрлэх ажлыг гэрээнд тусгуулсан. Өнөөдөрөөс эхлэн гэрээнд хүлээсэн үүргийн дагуу “Орчлон орд” ХХКомпани нь хог цэвэрлэх ажлаа эхлүүллээ.
Энэхүү арга хэмжээ нь хог хаягдлыг тархай бутархай байдлаар ил задгай хаях нөхцөлийг зогсоож, сумын төвийн цэвэрлэгээ, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



