Дэлүүн сумын Засаг дарга А. Нурбек МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А. Тилейхан гуайд бараалхав.

Дэлүүн сумын Засаг дарга А. Нурбек МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А. Тилейхан гуайд бараалхаж, ахмадын сургаал сонсож, нутаг орондоо тулгамдаж буй цахилгаан эрчим хүчний асуудлыг танилцуулан зөвлөлдөн ажиллав. Тилейхан гуай эрчим хүчний яамд уламжилж шийдвэрлүүлэх тал дээр анхаарч ажиллахаа дурдаж, үргэлж тусалж дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн эрчим хүчний яамны харьяа Дэлхийн банкны санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг «Эрчим хүчний төсөл 2»-ын зохицуулагч Д.Ганбаатар болон төслийн инженер Б. Батдэлгэр нарын мэргэжлийн хүмүүстэй уулзаж сумандаа нэн тэргүүнд шаардагдаж буй цахилгаан шугамын асуудлаар санал тавьж Дэлхийн банкны санхүүжилтээр дэд станц болон сумын төвийн 21.5км зип кабель (0.4ийн шугам)-ийн ажлыг удахгүй эхлүүлж ашиглалтанд оруулахаар тохиролцож шийдвэрлүүлэв. Сая иргэдээс авсан судалгааны эрэмбийг тогтоохдоо тогны асуудал ард түмний шийдэх ёстой гэж үзсэн номер нэг дэх ажил байсан ба уг ажил энэхүү биеллээ оллоо.Энэ удаагийн айлчлалд сумдаа тулгамдаж буй ихээхэн асуудлыг шийдвэрлүүлсэн засаг дарга А. Нурбект болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга
А. Тилейхан, Эрчим хүчний төсөл 2-ийн зохицуулагч Д.Ганбаатар, инженер Б.Батдэлгэр нарт Дэлүүн сумын 9-р, 12-р багуудын нийт ард иргэдийн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлье!
Previous article

You May Also Like