Дэлүүн сумын цахилгааны асуудал нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг мөн. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2022 онд Сумын Засаг даргаар ажиллаж байсан А.Нурбек дарга идэвх санаачилга гарган, 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сумын төвийн цахилгааны өргөтгөлийн зураг төслийг бүрэн боловсруулж, 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэн байдаг. Харамсалтай нь тухайн үед зарим өндөр албан тушаалтнуудын лоббийн нөлөөгөөр уг хөрөнгийг бусад сум руу шилжүүлэн төвлөрүүлсэн.

2023 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Серикбол дарга өмнө нь батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, сумын төвийн ЦДАШ-ын шугам, дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дахин гүйцэтгүүлэн баталгаажуулж ажилласан.
Сумын төвийн ЦДАШ-ны өргөтгөл, дэд станц барих ажлын зураг төслийг магадлалын дүгнэлтээр баталгаажуулж, Аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт хүргүүлсэн. Бусад сумдтай харьцуулахад Дэлүүн сум нь цахилгааны алдагдал хамгийн ихтэй сумдын нэгт тооцогдож байгаа тул мэргэжлийн байгууллага болох аймгийн ЦШСГ-аас уг асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Сумын Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Зөөлхөний даваанаас Дэлүүн сум хүртэл 20 км газарт 35 кВт-ын ЦДАШ татах, сумын төвийн цахилгаан шугамыг СИП кабельтай болгох ажлыг сумын Засаг дарга М.Авужалел дарга идэвх санаачилгатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн сумын төвийн тог цахилгааны асуудалд онцгой ач холбогдол өгч, Улсын Их Хурлын гишүүдтэй уулзан, өмнө нь бэлэн болсон зураг төслүүдийг танилцуулан ажиллаж ирсэн.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Жангавылын санаачилгаар Монгол Улсын Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/175 тоот тушаалын дагуу бүс, орон нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Баруун бүсийн эрчим хүчний системд харьяалагдах Баян-Өлгий аймгийн сумдад ажилласан. Энэ хүрээнд орон нутагт өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор цахилгааны эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээ, дэд станцуудын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах ажлыг Эрчим хүчний яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Бекболатаар ахлуулсан ажлын хэсэг тус сумдад ажиллан гүйцэтгэсэн.
Эдгээр олон жилийн ажлын үр дүнд сумын төвийн цахилгааны хангамж, өргөтгөлийн ажилд 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэгдсэнд талархалтай байна.

You May Also Like