Дэлүүн сумын 1-р хүүхдийн цэцэрлэгийн түүхэн замнал

Шилэн дансны холбоос: https://www.shilendans.gov.mn/org/1782


ТАНИЛЦУУЛГА


Дэлүүн сумд хүүхдийн Цэцэрлэг нь анх удаа 1970 оны 10-р сард шинээр байгуулагдсан. Тухайн үед 15 хүүхэд хамрагджээ. Анхны  Эрхлэгчээр нь Байдишийн Күлимхан, хүмүүжүүлэгч багшаар Хабдоллагийн Күлшай, тогоочоор нь Ыдырашийн Хадиша, Нярабд Мөхсөний Абшүкир нар ажиллаж байжээ.

Тухайн үед ямар нэгэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө байхгүйгээрээ үйл ажиллагаа явуулдаг байв. 1963 оноос шинэ байрнд орж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэв. 1964 оны Эрхлэгч Адилханы Жанипа,1965 оны Эрхлэгч Керейбайгийн Адиша, 1968 оны Эрхлэгчээр Рахметханы Хазима нар хүүхдийн төлөө гэсэн сайн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж түүхэнд нэрээ үлдээжээ. 1970-иад онд Аймгийн Боловсролын Газрын захирамжаар анх удаа яслын бүлэг ажиллуулахаар төлөвлөв. Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа нь үндсэндээ 1972 оноос эхлэн шинэ дэвшилтэнд хүрэв.

Сургуулийн Өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байв. 1971-1976 онд Дэлүүн сумын хүүхдийн цэцэрлэг нь аймгийн хэмжээнд тэргүүний цэцэрлэгээр шалгарч байв. 1985- 2010 он хүртэл Сахариягийн Сайран эрхлэгч нь цэцэрлэгийг орчин үеийн дэвшилтэт хүргэв.

Цэцэрлэгийн хөгжил дэвшилт үе-үед үнэтэй хувь нэмрээ оруулж байсан эрхлэгч нар бол Х. Адиша, Р. Хазима, Х.Умсандах, И.Халимаш, Ж. Санатхан, А. Жанипа, С. Сайран, Х. Кабила нар байв. 2012 онд орчин үеийн 2 давхар шинэ барилга баригдав. Одоо Хаданы Амангүл эрхлэгчтэй 250 хүүхэд, 10 бүлэг, 38 ажилчинтай амжилт бүтээлээр дүүрэн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

You May Also Like