Дэлүүн сумын 3 дугаар сургуулийн товч танилцуулга

Шилэн дансны холбоос: https://www.shilendans.gov.mn/org/1780


ТАНИЛЦУУЛГА


Дэлүүн сумын Болашах бага сургууль нь Дэлүүн сумын 1,10-р багийн ард иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2000 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн №164 дүгээр захирамжаар Дэлүүн сумын ахлах сургуулийн харьяа бага сургууль болж байгуулагдаж. 1,10-р багийн иргэдийн хандив тусламжаар дотуур байрны зориуулалтаар 2 өрөө байшин болон гал тогооны байшинг барьж өгсөн байна. Хичээлийн байрыг  тус багийн конторын барилгыг засварлан ашиглаж багш Д. Алтынгүл, тогооч С. Азине, Нярав сахиул Б. Есенбек, үйлчилэг ажилчин  Х. Өмирбек гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй 18 сурагчийг 1 бүлэг болгож 2000 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан.

Тус сургуулийн санхүүг ахлах сургуулийн ня-бо Б. Булган хавсран гүйцэтгэж байсан. 2004 оны 9-р сарын 01-нээс эхлэн С. Бибигүлийн удирдлагаар хүрээгээ тэлж П. Торгай, Х. Нүргүл, С. Жазира, П. Ахгүл, Тогооч С. Азине, сахиул-нярав Б. Есенбек, үйлчилэг ажилчин Х. Өмирбек, Т. Бахытхан нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй 5 бүлэг 2 ээлжээр сургалтаа явуулж байсан.

2021 оны хичээлийн жилээс Захирал П. Ахторгой, үндсэн багш А. Нурбек, Х. Нүргүл, С. Жазира, Ш. Еренгайып, Х. Жанылсын, хичээлийн зохицуулагч Б. Науырызбек, цагийн багш С. Пернегүл, К. Аллази, Т. Риза барны багш С. Бибигүл тогооч Т. Еркегүл, талхчин С. Бахытгүл, нярав Б. Шалабай, үйлчилэг ажилтан Х. Өмирбек, Т. Бахытхан, үйлчилэгч С Сайрангүл нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй 5 бүлэг 2 ээлжээр хичээллэж, үүнээс гадна дотуур байрандаа хүүхдүүд амьдран суралцаж байна.

2019 онд хичээлийн шинэ байранд орсон.

You May Also Like