Аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил өнөөдөд бүрэн хэрэгжиж байна. Орон нутгийн иргэдийг мэдээллийн технологийн хүртээмжтэй болгох зорилтын дагуу Дэлүүн сумын 6, 7-р багуудын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 4G сүлжээний антен, төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэгчжжр шалгарсан “КЕНДАЛА” ХХК чанартай хугацаанд гүйцэтгэж, хүлээлгэн өглөө.
Тус ажил нь Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 98,877,091 төгрөгийн өртгөөр хийгдсэн бөгөөд багийн иргэд найдвартай холбоонд холбогдож, төрийн болон хувийн байгууллагын цахим үйлчилгээ авах боломж бүрдэж байна.
~ Алслагдсан багуудын иргэдийн харилцаа холбоо сайжирч,
~ Боловсрол, мэдээлэл авах орчин нөхцөл өргөжиж,
~ Орон нутгийн хөгжилд шинэ боломжууд нээгдэж байна.
Сумынхаа хөгжил, иргэдийн амьдралд бодит хувь нэмэр оруулсан Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Х. Мырзабек, Х. Нурханат нартаа болон ажил гүйцэтгэсэн байгууллагын хамт олонд Дэлүүн сумын ард иргэдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



