ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Өнөөдөр 15:00 цагт Засаг даргын зөвлөлийн хурал болж өнгөрлөө. Засаг даргын зөвлөлийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийлвэрлэлээ.
1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийхэд бэлтгэл ажлаа хангах.
2. Аймгийн ЗДТГазрын Цэргийн штабаас Эх оронч үзлийг сурталчлах ажлаар сумд урлагийн тоглолт, лекц зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
3. Засаг даргад хүсэлт ирүүлсэн эрүүл мэндийн шалтгаантай нийт 5иргэнд 2.6 сая төгрөгний тусламж олгох.
4. Цагаан сарын баярыг тохиолдуулан “МӨНГӨН ӨВӨЛ-2025” мөсний баярын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулах.
5.1,10 дугаар багийн иргэдийн Урлагийн тоглолтыг зохион байгуулахыг багийн засаг дарга нарт үүрэг болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Next article

You May Also Like