ЗӨРЧИЛ ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХУРАЛ БОЛОВ

Зөрчлийг таслан зогсоох, дахин гарахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ, сургууль, эмнэлэг зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчид оролцсон хурал зохион байгуулагдлаа.
Хурлыг ИТХ-ын дарга Ж. Ербол удирдаж, аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мэдэгдлийг оролцогчдод танилцуулсан юм. Тус мэдэгдэлд нас барсан хүүхдийн нэр дээр хууль бусаар мөнгө авч, гэмт хэрэг үйлдсэн иргэний асуудлыг хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авах талаар дурджээ.
Иймд сумын Засаг дарга, багийн Засаг дарга, улсын бүртгэлийн бүртгэгч, хууль эрх зүй болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, халамжийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багийн эмч, эмнэлгийн статистикийн ажилтнуудын оролцоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахыг даалгалаа.
Хурлын гол зорилго нь:
Ийм төрлийн хууль бус үйлдэл дахин гарахаас сэргийлэх,
Орон нутаг дахь төрийн болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах,
Иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, сурталчилгаа хийх,
Хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалж, тэдний эсрэг чиглэсэн аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд оршив.
Ийнхүү байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль бус үйлдэлд таслан зогсоох чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

You May Also Like