МАЛЧИН ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сумын хэмжээний газрын харилцааны асуудлыг зохицуулах, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, иргэдийн амьжиргааг тогтвортой болгох, бүс нутгийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах чиглэлээр “СУМЫН ХЭМЖЭЭНД НИЙТЭЭРЭЭ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”-ыг 2017 онд баталсан юм.
Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж уг журмыг шинэчлэн боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Засаг даргын Тамгын газраас санаачлан боловсруулсан журмын төсөлд санал авах анхны хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Журмын төсөлд санал авахаар сумын төвд мал малладаг малчин иргэд, сумын 3,4,9,12,11дүгээр багийн Засаг дарга нарыг хүлээн авч санал хүсэлтийг сонсолоо.
Малчид ихэнхдээ хогийн асуудал, 9,12 дугаар багийн бэлчээрийн зааг, усны бохирдол, гудамж талбайн цэвэрлэгээ, зуны улиралд хадлангийн сахиулын асуудал, бусад багийн малчин иргэд сумын төвийн бэлчээрт мал маллах, гүү барих зэрэг тулгамдсан асуудлыг журмын төсөлд тусгах хүсэлтүүдийг уламжилж байна. Мөн журмыг зөрчсөн ААН, иргэдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх талаар санал дэвшүүллээ.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like