УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл нарын тус сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Улсын Онцгой комиссоос хуваарилагдсан 50 тонн хорголжин тэжээл (1000 уут)-ийн эрхийг олгосон.
Аймгийн Онцгой комиссын ирүүлсэн чиглэлийн дагуу уг тэжээлийг зөвхөн малчин өрхүүдэд хуваарилан олгож байна./ Мал бүхий өрх буюу төрийн албан хаагч нар огт хамаарахгүй/
Хуваарилалтын явц:
Эхний ээлжид 600 уут тэжээлийг татан авч, өнөөдөр бүрэн тараасан.
Үлдсэн 400 уут тэжээлийг Булган сумаас татан авахаар тээврийн зохицуулалт хийсэн.
Тус сумд нийт 1325 малчин өрх мал тоолуулснаас 325 өрхийг урьд өмнө ямар нэгэн тэжээл олгосны дагуу энэ удаагийн тэжээл олгох жагсаалтаас хассан.
Өмнө нь Ориент ХХК болон “Монголын Алт” Компани-аас тодорхой хэмжээний дэмжлэг авсан 2, 4 дүгээр багийн малчин өрхүүдийг энэ удаагийн хуваарилалтаас хассан.
Үлдсэн 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар багийн нийт 1060 өрхөд:
Өрх бүрд 1 уут тэжээл, 7 дугаар багийн дархан цаазат газарт өвөлжиж байгаа, өвөлжилт хүндэрсэн 20 өрхөд, 8 дугаар багийн Ахунтын орчмын 20 өрхөд – тус бүр 2 уут тэжээл олгохоор шийдвэрлэсэн. Дээрх өрхүүдийн өвөлжилтийн байдал аймаг, сумын Онцгой комисст хандсан нөхцөл байдлыг харгалзан үзэж 40 уут тэжээлийг нэмж олгосон болно.
Мэдээлэл авах:
Тэжээлийн хуваарилалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тэжээл тарааж буй багийн Засаг дарга нараас авах боломжтой.




