НАУРЫЗЫН БАЯРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үндэсний “НАУРЫЗЫН БАЯР”-ыг өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баярын хүрээнд сумын бүх төрийн байгууллагууд, 9, 12-р багийн иргэд парадын жагсаалд идэвхтэй оролцож, казах түмний уламжлалт ёс заншил, ахуй соёл, зан үйлийн онцлогийг илэрхийлсэн шинэлэг, утга агуулга бүхий үзүүлбэрүүдийг толилуулсан нь баярын өнгө төрхийг улам чимж өглөө.
Парадын үзүүлбэрийн шилдгүүдийг шалгаруулахад:
Тэргүүн байр – ЕБ-ын 1 дүгээр сургууль
1-р байр – 12-р багийн ард иргэд
2-р байр – Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг
3-р байр – Рашаант багийн ЕБ-ын 2 дугаар сургууль
4-р байр – ЕБ-ын 3 дугаар сургууль
5-р байр – 9-р багийн ард иргэд тус тус шалгарч, идэвх зүтгэл, авьяас чадвараараа бусдыгаа манлайлан оролцлоо.
Мөн бусад идэвхтэй оролцсон байгууллагуудыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Мөн баярын үеэр сумын бүх төрийн байгууллагууд болон 1–12 дугаар багийн Засаг дарга нар хамтран 2 эсгий гэр барьж, иргэд, зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үндэсний идээ ундааны дээж, Наурыз көже бэлтгэн өргөн барьж, уламжлалт ёс заншлаа сурталчлан таниулсан халуун дулаан уур амьсгал бүрдүүллээ.
Түүнчлэн Соёлын төвд баярын хурал, урлагийн тоглолт, шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, аймгийн аварга малчин өрхүүд болон сумын “Оны аваргууд”-ыг шалгаруулан шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон төрийн байгууллагууд, багийн Засаг дарга нар, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг амьдралыг хүсэн ерөөж,
НАУРЫЗЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

You May Also Like