Сумын засаг даргын захирамжаар “Наурыз-2024” баярыг тохиолдуулан гудамж талбай, төрийн байгууллагуудын эргэн тойронг цэвэрлэх ажлыг зохион байгуулав. Бүх нийтийн цэвэрлэгээний ажилд сумын төсөвт байгууллагууд маш идэвхтэй оролцолоо.
Орчноо цэвэр байлгах, хоггүй сум бий болгох талаар ард иргэд бидний ажлыг дэмжин ажиллахыг уриалж байна.
Төрийн байгууллагуудын эзэмшилд байгаа газарт хог, үнс хаяхгүй байхыг ААН,ард иргэдээс хүсье!
Цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцсон нийт албан хаагч, ААНэгжүүдэд баярласнаа илэрхийлье!