Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын Тамгын газраас олон сайхан арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгууллаа.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дэлүүн сум дахь салбар хорооноос эмэгтэйчүүдийн дунд спортын ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээн, “Арулар холбоо”-ноос “ЕКI ЖУЛДЫЗ” урлагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж эмэгтэйчүүдийг татан оролцууллаа.
Сумын Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлж, тэдний нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэх, урамшуулах, мэдлэг боловсрол олгох сургалтыг зохион байгуулж ажиллав.
Баярын нээлтийн үйл ажиллагаанд сумын ИТХурлын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел, Засаг даргын орлогч Б.Сауле, аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх А.Жанбота, аймгийн ИТХурлын төлөөлөгч Х.Мырзабек, Х.Нурханат нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Гүлмайра, холбооны гишүүн Х.Сержанат нар баярын үйл ажиллагаанд оролцож, баярын мэндчилгээ хүргэв.
Уг арга хэмжээнд “Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал” сэдвээр ХГБХХГ-н нийгмийн ажилтан Б.Аймарал
“Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба сэтгэл зүй”сэдвээр ЭМТөвийн дарга М.Нурсауле
“Жендерийн эрх тэгш байдал” сэдвээр УТХГХЗ-ны дарга Х.Сандигүл нар мэдээлэл танилцууллаа.
Мал аж ахуйн салбар болон төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмэгтэйчүүдэд шагнал гардуулж сумын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос бэлтгэсэн урлагийн тоглолтоор тус уулзалт өндөрлөлөө. Мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлье!









































