ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дэлүүн сум дахь салбар холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон сайхан арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Эмэгтэйчүүдийн дунд спортын ширээний теннис, шатар, даам, волейбол, сагсан бөмбөгийн төрлөөр тэмцээн зохион байгуулагдаж эмэгтэйчүүд идэвхтэй оролцлоо.
Сүүлийн жилүүдэд сумын эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нь тус сумд маш сайн хангагдаж байна.
Энэхүү арга хэмжээний нээлтэнд сумын засаг дарга Б.Серикбол, ЗДТГазрын дарга С.Аманкелд нар оролцов.
Засаг дарга Б.Серикбол нээлтэнд үг хэлж сумд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, эмэгтэйчүүдийн оролцоо, цаашдаа хэрэгжүүлэх ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулж цугларсан нийт эмэгтэйчүүдэд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж, баярын мэндчилгээг дэвшүүлэв.
Эрийн түшиг-гэрийн чимэг
Төрлийн язгуур – төрийн тулгуур болсон
Эрхэмсэг Монголжингоо эхчүүд эмэгтэйчүүд, охидууддаа
Мартын-8 ны баярын мэндийг хүргэе!
Дэлхий бүүвэйлсэн ээжээрээ бахархъя
Дэргэд түшсэн ханиараа гайхуулъя
Энхрий ялдам охидоороо гоёцгооё!
өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье..
Энэхүү арга хэмжээг маш сайн зохион байгуулсан тэргүүн Н.Асемгүл болон түүний багийн хамт олонд ажлын амжилт хүсье!

You May Also Like