“ОЮУТАН ЦЭРЭГ” СУРГАЛТЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА.

Сургалтын бүртгэл 2022.03.01-2022.03.10 хүртэл “e-mongolia” системээр авна.

Шалгуур нь:

Тухайн оюутны суралцаж буй сургууль нь магадлан итгэмжлэгдсэн байх,

2021-2022 оны хичээлийн жилд шинээр элссэн байх,

Бакалаврын өдрийн ангийн 1-р курсийн оюутан байх,

2022 оны 06 дугаар сарын 15 гэхэд 18 нас хүрсэн байх

1 дүгээр улирлын голч оноо 2.8 -аас дээш байх

Бүртгэл дууссаны дараа Батлан хамгаалах яамнаас хүсэлтүүдийг шалгаж, баталгаажуулна.

Боловсролын салбарын мэдээллийн сангаас шалгуур хангасан мэдээлэл олдсонгүй гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд хандаж, өргөдөл, гомдлоо гаргана.