

Аяныг нээж Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газраас “АЛСЫН ХАРАА-2050” Шинэ сэргэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл өгч, Боловсрол, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хэрэгжсэн төсөл хөтөлбөр, цаашдаа анхаарах асуудал, хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрийн бүтээмжийн сэргэлтийн талаар онцлон тэмдэглэв.
Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баделхан
Ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлж Их хурлаас баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Гишүүний санаачилгаар Дэлүүн сумд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр томоохон хөрөнгө оруулалт хэрэгжихээр болсоныг ард иргэдэд уулзалтын үеэр мэдээлэв.
Гавьяат багш Х.Хадаан
Соёлын сэргэлт-2023 аяны тухай үг хэлж зохион байгуулагч ажлын хэсгийнхэнд баярласнаа илэрхийлж, Соёлын яамны хэрэгжүүлж буй шинэ санаачилгуудыг дэмжиж байгааг тэмдэглэж, сумын ард иргэдийн өмнөөс амжилт хүслээ.
Аяныг зохион байгуулагчдын зүгээс Сумын номын санд ном бэлэглэж, сан хөмрөгийг баяжуулахад дэмжлэг үзүүлэв.Аяныг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Сумын засаг даргад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.
Үйл ажиллагаа хөтөлбөр ёсоор уран бүтээлчдийн урлагийн тоглолтоор үргэлжилж байна.
СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ – ДЭЛҮҮН СУМ
2023.09.14




















