СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ”-ИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Засаг даргын тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын Ерөнхий боловсролын нэгдүүгээр сургуулийн сурагчдад “Эх оронч үзлийг” сурталчлах, төлөвшүүлэх арга хэмжээг сургуулийн удирдлагуудтай хамтран зохион байгууллаа.
Засаг дарга Б.Серикбол сургалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж хүүхэд багачуудад цэрэг, эх орны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Сургалтанд 9-12 дугаар ангийн хүүхдүүд оролцож мэдээлэл авлаа. Сургалтын дараа хүүхдүүдэд том дэлгэцээр ҮРГЭЭЛЭГ нэртэй уран сайхны киног толилууллаа.
“Эх оронч үзэл бол” иргэн бүрийн эх орноо хайрлах хайр, тусгаар тогтнолоо бататган бие сэтгэлийн бэлэн байдал мөн гэж Нобелийн шагналт доктор хурандаа Д.Эрдэнцогт дарга тодорхойлсон байдаг6
Энгийнээр тайлбарлахад хогоо ил задгай хайхгүй байх, усаа хайрлах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, тарьж ургуулсан модоо хамгаалах, цэвэрч байх, хамт олны дунд өөрийгөө зөв авч явах, боловсролтой, хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшихийг “Эх оронч” гэж тодорхойлдогыг сургалтын үеэр мэдээлэв. Сургалтанд идэвхтэй оролцсон нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе….

You May Also Like