СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал хуралдаж, сумын хэмжээнд цаг үеийн болон зохион байгуулалтын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралд төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нар оролцож, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Үүнд:
1️⃣ “Мөсний баяр” арга хэмжээ зохион байгуулах тухай
Цагаан сарын баярыг угтан иргэд, олон нийтийг хамарсан “Мөсний баяр”-ыг 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар тогтож, бэлтгэл ажлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
2️⃣ Иргэдэд тусламж олгох тухай
Тодорхой шалтгаан, нөхцөл байдлын улмаас хүсэлт гаргасан 3 иргэний өргөдлийг холбогдох журам, шалгуурын дагуу хянан хэлэлцэж, тусламж олгохоор шийдвэрлэлээ.
3️⃣ “Эсгий туургатан” нэвтрүүлгийн хөлсний асуудал
Сум орон нутгийг сурталчлан таниулах зорилгоор хамтран ажилласан “Эсгий туургатан” нэвтрүүлгийн хөлсний асуудлыг хэлэлцэж, холбогдох зардлыг шийдвэрлэлээ.
4️⃣ Мал мах болон нэгдсэн арга хэмжээний зардал
Сумын хэмжээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээтэй холбоотойгоор мал мах бэлтгэх болон үйл ажиллагааны холбогдох зардлыг баталж шийдвэрлэлээ.
5️⃣ Эмчилгээ хийлгэж буй хүүхдэд дэмжлэг үзүүлэх тухай
Хамтарсан багийн хурлаар хэлэлцсэний дагуу Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж буй хүүхдийн онгоцны тийзний зардал болон шаардлагатай үйл ажиллагааны зардлыг орон нутгийн зүгээс шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.
🔹 Тус хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийг Сумын Засаг дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг чиглэл болголоо.

You May Also Like