СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж. Ербол, Засаг дарга М. Абужалел нар байгууллагын удирдлагуудтай хурал зохион байгуулж цаг үеийн асуудлаар санал солилцож, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. Багш нарын баярыг тохиолдуулан 2024-2025 онд онцгой амжилт гаргасан зарим багш тус хичээлийн жилд сумаас ЭЕШалгалтаас хамгийн өндөр оноо авсан сурагчдыг урамшуулах,
2. Ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүлээн авах, спортын тэмцээний арга хэмжээг зохион байгуулах ажлыг ЭМТөв, Ерөнхий боловсролын 2,3 дугаар сургуулиудад хариуцуулав.
3. Хог цэвэрлэгээ – “Орчлонд-Орд” ХХКомпани нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын төвийн хогийн цэгийн хогийг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц, цаашдаа хамгаалах талаар Тамгын газраас баримталж ажиллах саналыг танилцууллаа. Засаг даргын захирамжаар хогийн цэвэрлэгээний ажлыг хүлээн авч үр дүн, биелэлтийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллахыг Тамгын газрын дарга С. Аманкелд-д үүрэг болгов.
4. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр – Байгууллага бүрийн албан хаагч тус бүр 3 мод тарихаар хэлэлцэж бэлтгэл ажлыг ханган ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.
5. Иргэний тусламж хүссэн хүсэлтийг танилцуулж, зохих журмын дагуу эмчилгээнд явж ирэхэд замын щардлыг шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэхээр тус тус шийдвэрлэв.
6. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон сургуулийн бага анги, дунд ангийн хүүхдүүдэд “Байгаль орчноо хамгаалах, хайрлах” талаар хичээл орж сургагч багш бэлтгэх ажлыг Хөх сэрх Тусгай хамгаалалтын Захиргааны улсын байцаагч Д. Асылбек, 1дүгээр сургуулийн сургалтын менежер Д. Рысжан нарт хариуцуулж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдгээр асуудлуудыг ойрын хугацаанд шат дараатайгаар төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээр тохиролцож, холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like