Аймгийн засаг даргын А/1058 тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажил, аймгийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг шалгахаар шуурхай бүлэг байгуулагдсан. Тус сумд онцгой байдлын газрын орлогч хошууч О. Хосбаяр даргаар ахлуулсан нэгдүгээр бүлгийнхэн хяналт шалгалт хийж байна. Сумын онцгой комиссын дарга М.Авужалел хурлыг удирдаж онцгой комиссын үйл ажилланааны чиглэлийг танилцуулсан бол ЗДТГазрын дарга С. Аманкелд өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Байгууллагын дарга эрхлэгч нар салбар бүрийн мэдээллийг танилцуулав.
Ажлын хэсгийн гишүүд зудын эрсдэлийн үнэлгээ гаргуулахаар хөдөө багуудад ажиллаж байна. Сумын онцгой комиссын ирц 95%тай хуралдлаа.




