Аймгийн Онцгой комиссын албан даалгавар, ард иргэдийн хүсэлт болон сумын тулгамдсан зарим асуудлуудыг хэлэлцүүлэхээр сумын Онцгой крмиссын хурал болж өнгөрлөө.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг” хангах чиглэлээр үүрэг даалгавар ирүүлсэнтэй холбогдуулан бүх төрийн байгууллагуудын гадна дотор талын засварын ажлыг яаралтай зохион байгуулах, нүүрс, хүнсний нөөц бүрдүүлэх, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг ханган ажиллахыг байгууллагуудын дарга, эрхлэгч нарт үүрэг болгов.
2. Өвс , тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг сумын ИТХуралд санал оруулж, хуралдааныг хуралдуулж малын тоо, толгойн албан татвараас орсон орлогыг өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд зарцуулах /өвс, тэжээлийн үнэ хямдхан үед/
3. Намаржаанд буух хугацааг 8-р сарын 25-наас хойш байхаар тогтоож багийн засаг дарга нарт үүрэг даалгавар өгөв.
4. Халдварт улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхийг ЭМТөвийн дарга М.Нурсауле-д үүрэг болгов. Бүх багийн засаг дарга, багийн эмч нарт чиглэл өгч иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийг мэдээллээр хангах.
5. Засмал замын 1-р траст 6 газарт усны Ф600-ийн хоолой тавих ажлыг сумын ИТХурал болон аймгийн ЗДТГазар, зураг төсөв зохиогч Кадсүрвэй ХХК-д уламжлах ажлыг ЗДТГазрын дарга С.Аманкелд, Эрэн хайх аврах бүлгийн дарга Р.Салтанат нарт тус тус хариуцуулав
6. Засмал замын дагуу татагдсан шуудууг бэхэлж, засахад Гүйцэтгэгч Гранд рөуд ХХК-ны зүгээс чулууг бэлдэж өгөх болсонтой холбогдуулан ИТХуралд санал оруулж, шуудуугийн засварын ажлыг шийдвэрлүүлэх.
7. Золбин нохой устгах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг 9,12-р багийн засаг дарга, ЗДТГазрын нярав Х.Жанарбект үүрэг болгов. Гарсан зардал бүх тооцоог сумын ИТХуралд танилцуулж давсан орлогоос төсөв мөнгө хуваарилуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Сумын ИТХуралд Онцгой комиссын хуралдааны тэмдэглэл, санал хүсэлтийг уламжлан ажиллаж байна.



