Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хуваарилагдсан 169.5 сая төгрөгийн санхүүжилтээр сумын төвд цахилгааны дэд станц суурилуулах ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
Тус ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан “Их Цэнгэл Эрчим” ХХК нь гэрээт хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад орууллаа.
Ажлын явц, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахаар Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Бахытгүлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.
Энэхүү ажлын үр дүнд сумын төвийн 12 дугаар багийн 60 өрхийн цахилгаан хангамжийн асуудал бүрэн шийдэгдэж, иргэд тав тухтай, найдвартай цахилгаанаар хангагдах нөхцөл бүрдлээ.
Хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд санаачилгатай ажилласан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Нурханат, Х.Мырзабек нарт талархал илэрхийлье.



