Сумын ИТХ-ын дарга, Гэмт хэрэг урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Ербол, Сумын Засаг дарга М.Абужалел, Засаг даргын Тамгын газрын дарга С.Аманкелд нарын сумын бүх төрийн төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь төсвийн сахилга бат, ил тод байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, ашиг сонирхлын зөрчил болон санхүүгийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэв.
Сургалтаар дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үүнд:
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
Төсвийн тухай хууль
Шилэн дансны тухай хууль
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн сахилга бат
Өр, авлагатай холбоотой зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
Сургалтад оролцогчид тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид анхаарах чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.



