СУМЫН 5, 6-Р БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРӨВ

2025 оны 5 сарын 11-ий өдөр Дэлүүн сумын 5, 6-р багуудын ээлжит БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ тус тус болов.
Хуралд сумын Засаг дарга М. Абужалел, Хийлийн цэргийн 0135 дугаар салбарын захирагч, ахлах дэслэгч А.Ганбат сумын Мал аж ахуй хариуцсан мэргэжилтэн С.Хуандых, сумын Газрын даамал Б.Бердембек, сумын Байгаль хамгаалах ариун цэврийн олон нийтийн байцаагч З.Салдан, сумын Нийгмийн даатгалын байцаагч Б.Тогжан, сумын Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан Х.Ахтолхын нар оролцов.
Хурлын үеэр сумын Засаг дарга М. Абужалел суманд хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, дараах мэдээллийг хүргэлээ
1. Нийтийн дагаж мөрдөх журам Багийн хэмжээнд сахилга, хариуцлагыг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан нийтийн дагаж мөрдөх журмыг батлуулахаар бэлэн болгосон талаар танилцуулав.
2. Малын татварын бууралт Малчдын эдийн засгийн ачааллыг бууруулах, урамшууллыг дэмжих үүднээс малын татварын хэмжээг бууруулсан болохыг мэдээлэв.
3. Хайгуулын талбайн мэдээлэл Сумын нутаг дэвсгэрт нийт 8 хайгуулын талбай бүртгэгдсэн талаар танилцуулж, цаашид энэ асуудлаар иргэдийн саналыг сонсож, ил тод байдлыг хангана гэв.
4. Вольфрамын уурхай нээхтэй холбоотой санал Сумын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор вольфрамын уурхай нээх боломжийг судлах, холбогдох шатанд санал хүргүүлэх санаачилга танилцуулагдав.
5. Малчин өрхүүдийг хадлангийн талбайтай болгох санал МАА-г тогтвортой хөгжүүлэх үүднээс малчин өрх бүрийг хадлангийн зориулалттай талбайтай болгох, бэлчээрийн ачааллыг бууруулах санал дэвшүүлэв.
6. Мал тэжээж, экспортлох боломж бүрдүүлэх санал Сумын хэмжээнд малчдыг мал тэжээх боломжтой болгох, улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэлбэрээр экспортлох нөхцөл бүрдүүлэх санал гаргав.
7. Эхийн амаржих газар барих ажил БНТУ (Бүгд Найрамдах Турк Улс)-ын тусламжтайгаар эхийн амаржих газар барих төсөл эхлүүлэхээр болсон бөгөөд энэ нь эмэгтэйчүүд, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чухал алхам болохыг тэмдэглэв.
5-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Х.Бейбитхан болон багийн нийт 45 иргэн хуралд оролцсон бол, 6-р багийн ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД багийн Засаг дарга Б.Байханат болон багийн нийт 36 иргэн хуралд оролцов.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

You May Also Like