Тус уулзалтын үеэр төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээллээр хангах, албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авлига болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, хариуцлагатай, хүртээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад сумын Засаг даргын Тамгын газрын дарга, хууль, эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн, Хөдөө аж ахуйн тасгийн дарга, Эрүүл мэндийн төвийн ёс зүйн хорооны дарга, хэсгийн төлөөлөгч, төсвийн ерөнхий нягтлан бодогч, Тамгын газрын мэдээллийн технологийн ажилтан, Хөх Сэрх УТХГ-ын захиргааны ахлах мэргэжилтэн зэрэг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид оролцож, дараах сэдвүүдээр илтгэл танилцууллаа. Үүнд:
-Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилт
-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” талаарх ойлголт
-Төрийн албан хаагчийн ёс зүйн манлайлал
“Ёс зүй, зөв хандлага – эерэг нөлөө”
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэдээлэл
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, төсвийн талаарх ойлголт
–Shilen.gov.mn, gov.mn сайтын мэдээллийн ил тод байдал, цаашид анхаарах асуудлууд
-Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын талаарх ойлголт



