Төрийн албаны зөвлөлийн ХНУАГ-ын ахлах шинжээч
П. Оюунчимэг ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн зүгээс сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчдын гүйцэтгэл, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, мэдээлэл өгч, зөвлөн тусалж ажиллаж байгаа юм.
Мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар болон бусад төсөвт байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзаж, харилцан санал солилцон, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, шийдлийн талаар ярилцлаа.
Үүний зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчийн ёс зүйн талаар шинээр гарсан хууль, журамтай холбоотой асуудлаар санал асуулга авч төрийн албан хаагч нард яаралцаж буй нь орон нутгийн бодлогын төлөвлөлтөд чухал нөлөө үзүүлэх юм.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




