Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /ASDIP/ гурван үе шаттайгаар арван жилийн хугацаанд Монгол Улсын 17 аймгийн 76 суманд хэрэгжих бөгөөд төслийн нэгдүгээр үе шатанд Баян-Өлгий аймгийн 13 сум хамрагдах бөгөөд энэ хүрээнд ASDIP төслийн баг суманд ажиллаа.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/-ийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Ванчиндорж,
Мал аж ахуй агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах, Агрономч Н.Оюунсувд,
Малчдын байгууллага, баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул,
Бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранбаатар, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Билэгсайхан,
Хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж тус аймаг дахь төслийн ажилтанууд Х.Анар Ж.Ахмаржан Б.Калимат нарын хамт дэд бүтцийн газар дээр нь ирж ажиллав.
Ажлын хүрээнд сумын Засаг дарга М.Абужалел, сумын ИТХ-ын дарга Ж.Ербол, Засаг даргын орлогч дарга Б.Сауле болон албан тушаалтнууд, иргэд малчидтай уулзаж төслийн танилцуулга, хэрэгжих арга хэмжээнүүдийн тухай цаашид хамтын оролцоотойгоор төслийг амжилттай хэрэгжүүлэх олон талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж харилцан санал солилцож, тулгамдсан бэрхшээлтэй асуудлыг газар дээр нь эрэмбэлэн ажиллаж уулзалт зохион байгууллалаа.
Төслийн хүрээнд суман дээр цахилгааны 0,4 КВ шугам (СИП кабель), цэвэр усны шугам, дулаан, ус хангамжийн инженерийн дэд бүтцийн шугамыг шинээр тавих ба услалтын систем, агропаркийг байгуулах уламжлалт мал аж ахуцг дэмжсэн бэлчээрийн менежмент хэрэгжүүлэх юм. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийн талаар авч хэлэлцэж, өнөөгийн нөхцөл байдалтай нь танилцах зорилгоор төсөл хэрэгжих байршлууд дээр очиж газар дээр нь ажиллав.
Мөн Засаг дарга М.Абужалел сумынхаа талаар товч танилцуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Мөн сум нь байгалийн үзэсгэлэнт орчин, мал аж ахуй, газар тариалан давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй, хөгжлийн тодорхой зорилтуудтай сум гэдгийг онцолжээ. Цаашид төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
ДЭЛҮҮН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



