Хурлаар шинээр томилогдсон ИТХ-хурлын дарга Ж.Ербол, Засаг дарга М.Авужалел нар 2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр гарсан удирдлагын шинэ бүтцийн зохион байгуулалтыг танилцуулж, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах ажлын чиглэл, түүнд баримтлах зарчим, төрийн байгууллагаас иргэд, аж ахуй нэгжид үзүүлж буй төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд түргэн шуурхай хүргэх, хүнд суртал гаргахгүй байх талаар зөвлөлдөж төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд гарч буй бэрхшээл, төсвийн гүйцэтгэл, төсөв санхүүгийн өр, авлага, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар байгууллага бүрээр мэдээлэл авч санал солилцолоо. Төрийн бүтээмжийг дээшлүүлэн ажиллахыг онцлон тэдэглэж, хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбар, дэд бүтэцийн салбаруудад хөрөнгө оруулалт хуваарилахад түлхүү анхааран ажиллахаа илэрхийллээ.
Хурлаар дараах ажлуудыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох дарга, эрхлэгч нарт үүрэг болголоо.
1. Аймаг, сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын стратегийн төлөвлөгөө боловсруулахад төрийн байгууллагуудаас санал боловсруулах
2. Сумын 2025 оны төсвийн төсөлд санал оруулахад зураг төсөв бэлдэх
3. Аймгийн Онцгой комиссын 3 дугаар албан даалгаварын хүрээнд сумаас хэрэгжүүлэх ажлын биелэлтийг хугацаанд гаргаж хүргүүлэх
4. Хүүхэд хамгаалалйн чиглэлээр ажил зохион байгуулахыг Сургууль, цэцэрлэг, ЗДТГазрын нийгмийн ажилтангуудад хариуцуулах
5. Байгууллага бүр ажилтан, албан хаагчийн цаг ашиглалтыг сайжруулах, төрийн албан хаагчид ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажиллах
6. Сумын гудамж талбай, төрийн байгууллагуудын эзэмшлийн талбайн хог хаягдлыг цэвэрлэх
7. Иргэдээс ирүүлсэн өргөдөлийг нэгтгэж салбар бүрээр танилцуулж улмаар иргэдэд өргөдлийн хариуг хугацаанд өгч байх
8. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтаар хангаж, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний нийгмийн баталгааг хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах
