

Өнөөдөр удирдах ажилтаны шуурхай хуралдаан болж “Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх” 2024 онд тусгайлан амжилт гаргасан ажилтан албан хаагч, уяач, унаач хүүхэд, бизнесмений төлөөлөл, тээвэрчдийн төлөөлөл, шилдэг сурагч,-зэрэг шилдгүүдийг тодруулах, жилийн эцэс болж байгаатай холбогдуулан санхүү бүртгэлийн тооцоогоо дуусгах, төсвийн жилдээ багтаан төсвөө батлуулах,Өвөлжилт хүндэрч их хэмжээний цас орсонтой холбогдуулан бэлтгэл ажлаа хангах зэрэг ажлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шинэ жилийн баярыг архигүй, иргэн бүр хариуцлагатай,аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, зөв соёлтой тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр Засаг даргын захирамж гаргаж ЗДТГазрын дарга С.Аманкелд, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч М. Асылбек нарт
Баярыг тусгай хөтөлбөр боловсруулж зохион байгуулж ажиллахыг Соёлын төвийн эрхлэгч У. Айнагүл нарт, албан хаагчдаа тдэвхтэй оролцуулж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт тус тус хариуцуулав.
» Төрийн албан хаагч, Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд, ААНэгжүүдийн шилдэгүүдэд
шагнал гардуулах үйл ажиллагаа 12дугаар сарын 28-ны өдөр “Султан” үйлчилгээний төвд болно.
» Шинэ жилийн концерт, нэгдсэн үдэшлэг 12дугаар сарын 31-ний өдөр 18 цагт Соёлын төвд болохоор хэлэлцэн шийдвэрлэлээ