“ХАМТДАА ШАЛГАЯ,ХАМГААЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Засаг даргын Тамгын газраас Хүүхдийг орчны болон ахуйн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй  “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээний талаар хийх ажлын төлөвлөгөө  боловсруулан мөрдлөгө болгон ажиллав.

Хэрэгжүүлэх арга хэмжээ Сар өдөр Хариуцах эзэн
1 Улсын хэмжээнд зохиогдож байгаа “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээн талаар ард иргэд төрийн албан хаагч  нарт танилцуулах ажлын төлөвлөгөө гаргах X/13 Нийгмийн бодлогын ажилтан
2 Сумын төвийн 9-р багийн засаг даргатай хамт өрхүүд болон эрсдэлтэй өрх бүрд орж хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгөх X/14-16 Нийгмийн бодлогын ажилтан БЗДарга

Багийн хурлын ажилтан

3 Сумын 12-р багийн засаг даргатай хамтран албан байгууллага болон өрх тус бүрд орж  хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгөх X/17-22 Нийгмийн бодлогын ажилтан, БЗДарга

Багийн хурлын ажилтан

4 Хүүхдийг орчны болон ахуйн болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хийгдсэн “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээний тайлан гаргах холбогдох газарт явуулах X/23 Нийгмийн бодлогын ажилтан

Сумын нийт ард иргэд болон албан байгууллагын дарга.хувиараа ажил  эрхлэгчид захирал нар ба ажиллаж байгаа  төрийн албан хаагч, ажилчид, ард иргэдэд танилцуулав.

Сумын төвийн 9,12-р баг болон нийтийн эзэмшлийн газар болох  бүх төсөвт байгууллага ,аж ахуйн нэгжүүдийн орчинд байгаа хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болохуйц эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох мэргэжилтэн болон 9,12-р багийн Засаг дарга нартай хамтран ажиллаж таггүй траншейныг тагтай болгох ухсан нүх цооногууд, цахилгааны шийт, өрхүүдийн хог хаягдал, голын хөлдсөн мөс, угаарын хий, нохой, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болохуйц эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулав.

Сумын нийт багууд амьдрах орчинд ил задгай хог асгахгүй байх хашаа байшиндаа аюулгүй байдлыг хангасан байх. Нохойтой айл өрх өглөө, орой  нохойгоо уях гэх мэт анхаарлав. Сумын төвийн албан байгууллага, цахилгаан шийт хашаагаар хамгаалагдсан байна. ЕБ 1-р сургууль  орон нутгийг хөгжүүлэх сангаас төсвийг хэрэгжүүлж  сургууль болон дотуур байрыг хашаатай болгосон, дотуур байр болон сургуулийн эргэн тойрныг гэрэлтүүлэгтэй болсон байна.

Дотуур байрнуудын эргэн тойрондоо гэрэлтүүлэгтэй болсон байна.

 

Сургуулийн сурагчид замын хөдөлгөөнд аюулгүй зорчих эргүүлд гарч байгаа.

Сургууль  болон дотуур байр хашаатай болсон байна.

 

 

Усны хоолойг засаж янзалж, зориултын бус ухсан нүхийг хааж байгаа байдал

 

Сумын төвд байгаа 3 трансформаторыг хашиж хамгаалсан байдал

You May Also Like