“Цэвэр орчин-Хоггүй сум” сарын аяны хүрээнд багийн Засаг дарга Б. Бахытбек, Е. Нурлан, БОХ байцаагч Ж. Хонаев нарын санаачилгаар дэлгүүр, сургуулийн дотуур байрны эргэн тойронд замбараагүй асгасан үнс хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Дэлгүүр, сургуулийн ойр орчимд ил задгай хог хаяхгүй байхыг та бүхэнд уриалж байна. Мөн хогийн цэг болон гудамж талбайд зөвшөөрөөгүй газарт сэг зэм, хог хаясан иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болсоныг мэдэгдэж байна. Нэг нэгнийгээ хүндэтгэж, цэвэр орчноо хамтдаа бүрдүүлье!




